“2030 он гэхэд тогтвортой хөгжлийн мэдлэг, тогтвортой амьдралын хэв маяг, хүний эрх, жендерийн тэгш байдал, энх тайван болон хүч үл хэрэглэх соёлыг төлөвшүүлэх, дэлхийн иргэн байх, соёлын олон янз байдал болон тогтвортой хөгжилд соёлын оруулж буй хувь нэмрийг ойлгуулах, мэдүүлэх замаар тогтвортой хөгжлийг хөхүүлэн дэмжихэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг бүх сурагчдад олгох” гэсэн зорилгод нийцэж сэтгэл зүйн эрүүл, тогтвортой бие хүнийг бэлдэнэ.

Сургууль, анги нийтээрээ “Сэтгэл зүйн дархлааг бий болгох хөтөлбөр”-т хамрагдсанаар 1-12 дугаар ангиа төгсөн гарахдаа ирээдүйдээ итгэлтэй, өөрийгөө илэрхийлэх, өөрийгөө дайчлах чадвартай, бусдыг ойлгож, хүндэтгэдэг, сэтгэл зүйн хувьд тогтвортой иргэнийг бэлтгэн гаргахад СУРГУУЛИЙН ЗАХИРГАА, БАГШ, НИЙГМИЙН АЖИЛТАН, СУРГУУЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧ нартай хамтран ажиллахад бэлэн байна.

Хөтөлбөрийг Америк, Австрали, БНСУ-н сэтгэл зүйн боловсролын хөтөлбөр дээр суурилан судалгаа хийж боловсруулсан. Сэтгэл зүйн боловсрол олгох хөтөлбөр нь сурагчдын оролцоонд тулгуурласан, идэвхтэй үйлийг хэрэгжүүлдгээрээ онцлог юм.