БРЕНДИЙН ТУХАЙ

HUGMOM гэж юу вэ?

HUGMOM нь БНСУ-ын сэтгэцийн эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаагаа явуулж буй хамгийн том сэтгэлзүйн төв юм. Дэлхийн сэтгэл судлалын шилдэг туршлага стандарт, нөү-хауг Солонгостоо нэвтрүүлж, ази хүний онцлог, хэв маягт тохируулан ажилласан 10 гаруй жилийн туршлагатай, өдгөө 70 гаруй салбартай, 1100 гаруй сэтгэл зүйчдээр багаа бүрдүүлэн ажиллаж байна.

БНСУ-ын Эрүүл мэндийн салбарын "Сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ"-ний шилдгээр 2014, 2015, 2016, 2017, 2018 онд шалгарсан. БНСУ-д анхны франчайз сэтгэлзүйн төвийн стандартыг тогтоосон томоохон төв юм.

  • СОЛОНГОСЫН ХАМГИЙН ТОМ СЭТГЭЛЗҮЙН ТӨВ
    Олон улсад ашиглагддаг, хүлээн зөвшөөрөгдсөн оношилгооны арга зүйг БНСУ-д нутагшуулсан. 70 салбараар дамжуулан хамгийн хүртээмжтэй сэтгэл зүйн үйлчилгээг санал болгодог.
  • СОЛОНГОСЫН ХАМГИЙН БАТАЛГААТАЙ СЭТГЭЛЗҮЙН ТӨВ
    Нууцлалын системтэй үйл ажиллагаа явуулдгаараа үйлчлүүлэгчдийн итгэлт байгууллага төдийгүй тав тухтай, эрүүл орчныг санал болгодог.
  • СОЛОНГОС ДАХЬ ХАМГИЙН ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ НЭГТГЭСЭН
    БНСУ-ын сэтгэл зүйн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн бэлтгэх сургалтад хамрагдсан, эрх бүхий 1000 гаруй чадварлаг сэтгэл зүйчдийг нэгтгэсэн сэтгэл зүйн төв. Мэргэжилтнүүд нь олон төрлийн кейс, нас насанд тулгарах асуудлууд дээр ажилласнаараа хамгийн туршлагатай сэтгэл зүйн №1 төв гэсэн тодотголтой.

БИДНИЙ АЛСЫН ХАРАА

Эхийн сэтгэлээр сонсож сэтгэлийг тань анагаах тэргүүлэх төв байна.

БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛ

1. Хүний эрх, нэр төрийг хүндэтгэдэг.
2. Хувийн нууцыг чандлан хадгалдаг.
3. Шудрага байдлыг эрхэмлэдэг.
4. Нийгмийн өмнө хариуцлагатай.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид үйлчлүүлэгчийг дээдэлж олон улсын стандарт жишигт нийцсэн сэтгэл зүйн оношилгоо, зөвлөгөө заслын үйлчилгээг үзүүлэх мөн байгууллага, хувь хүнд чиглэсэн сэтгэл зүйн боловсролыг дэмжин ажиллахад тэргүүлэх чигийг барина.

Яагаад HUGMOM Монгол гэж?

HUGMOM Монгол сэтгэл зүйн төв нь Солонгосын HUGMOM төвтэй мастер франчайзийн гэрээг байгуулж, “Сэтгэлээ тэвэр” уриатайгаар нь БНСУ-н сэтгэл зүйн төвийн 10 гаруй жилийн туршлагыг нэвтрүүлж, Монголчууддаа олон улсын стандартад нийцсэн цогц сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлдгээрээ онцлог.

Бид шинэ залуу сэтгэл зүйч, клиник сэтгэл зүйч, сэтгэцийн эмч нараар баг бүрдүүлэн, мэргэжилтнүүдээ БНСУ-ын холбогдох сургалтуудад хамруулж, сэтгэл зүйн салбарын төрөл бүрийн тэр дундаа ганцаарчилсан болон бүлгийн хөтөлбөрүүдээр системчилсэн оношилгоо, зөвлөгөөг санал болгож байна.

Бид Монгол хүн бүрийг жаргалтай байлгах зорилготойгоор Эхийн сэтгэлээр сонсож, сэтгэлийг тань анагаах №1 төв байхын төлөө сэтгэлзүйн судалгаа шинжилгээний ажлыг тогтмол хийдэг. Мөн судалгаанд суурилан өнөөгийн нийгэмд тулгамдсан асуудлуудыг эергээр шийдвэрлэх, ялгаварлалгүй хүн бүрд сэтгэлзүйн зөвлөгөө, тусламж үйлчилгээг хүргэж, өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллах болно. Уг зорилгынхоо төлөө хувь хүн болон байгууллагуудтай хамтран ажиллахдаа таатай байх болно.

Манай ХАМТ ОЛОН

ХҮН БҮРИЙН АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ

Ч. УРАНГУА

Үүсгэн байгуулагч, Сэтгэл зүйч

Боловсрол
  • МУИС, Сэтгэл судлал магистр
  • УА, Боловсрол судлалын арга зүйч
  • УА, Нийгмийн удирдлагын магистр
Ажиллах чиглэл
  • Гэр бүлийн зөвлөгөө
  • Хүүхдийн зөвлөгөө
А.ЭНХЖИН

Сэтгэл зүйч

Боловсрол
  • Seoul, Soongsil Univ Сэтгэл зүйн зөвлөгөө засал магистр
  • МУИС Сэтгэл судлалын ухааны Докторант
Ажиллах чиглэл
  • ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДИЙН ЗӨВЛӨГӨӨ
  • Бие хүний зөвлөгөө
  • Бүлгийн зөвлөгөө
Б.БАТЧИМЭГ

Сэтгэл зүйч

Боловсрол
  • Оросын холбооны улс Липецкийн их сургууль Сэтгэл судлалын ухааны магистр
Ажиллах чиглэл
  • Бие хүний зөвлөгөө
  • Хүүхэд, гэр бүлийн зөвлөгөө
Б. ДАШДУЛАМ

Сэтгэл зүйч

Боловсрол
  • МУИС, Сэтгэл судлалын бакалавр
  • МУИС, Сэтгэл судлалын магистрант
Ажиллах чиглэл
  • Бага насны хүүхдийн зөвлөгөө
  • Өсвөр насны хүүхдийн зөвлөгөө
  • Бие хүний зөвлөгөө
Б.АНИР

Сэтгэл зүйч

Боловсрол
  • ОХУ, Москвагийн Их Сургууль, Сэтгэл зүйч
Ажиллах чиглэл
  • ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДИЙН ЗӨВЛӨГӨӨ
  • Байгууллагын сэтгэл зүй
Б.БАТХҮҮ

Сэтгэл зүйч

Боловсрол
  • МУИС Сэтгэл судлалын ухааны бакалавр
Ажиллах чиглэл
  • Бие хүний зөвлөгөө
  • Гэр бүлийн зөвлөгөө
Б.АЛУНГОО

Сэтгэл зүйч

Боловсрол
  • ОУУБИС Гэр бүл судлалын бакалавр
  • МУИС Сэтгэл судлалын магистр
Ажиллах чиглэл
  • Хүүхдийн зөвлөгөө
  • Гэр бүлийн зөвлөгөө
Б.МЯГМАРСҮРЭН

Сэтгэл зүйч

Боловсрол
  • МУИС Сэтгэл судлалын ухааны бакалавр

Ажиллах чиглэл
  • Өсвөр насны хүүхдийн зөвлөгөө
  • Бие хүний зөвлөгөө
Э.ДЭЛГЭРМАА

Сэтгэл зүйч

Боловсрол
  • МУИС- Сэтгэл судлалын Докторант
Ажиллах чиглэл
  • Өсвөр насны хүүхдийн зөвлөгөө
  • Бие хүний зөвлөгөө
Г.НАНДИН-ЭРДЭНЭ

Сэтгэл зүйч

Боловсрол
  • МУИС- Сэтгэл судлалын Maгистрант

Ажиллах чиглэл
  • Өсвөр насны хүүхдийн зөвлөгөө
  • Бие хүний зөвлөгөө
Г.ЭРДЭНЭЧИМЭГ

Сэтгэл зүйч

Боловсрол
  • ОУУБИС Гэр бүл судлаач бакалавр
  • Seoul, Shinhan Univ Сэтгэл зүйн зөвлөгөө магистр
Ажиллах чиглэл
  • Өсвөр насны хүүхдийн зөвлөгөө
  • Гэр бүлийн зөвлөгөө